sonin.mn
 
Завхан аймгийн Политехникийн коллежийн модон эдлэлийн мужааны анги 1000 гаруй мэргэжилтэй ажилтан бэлтгэж төгсгөжээ.
Энэ мэргэжлээр жилд 80-90 суралцагч суралцаж төгсдөг байна. Мөн барилгын цахилгаанчнаар 100 гаруй мэргэжилтэй ажилтан бэлтгэж байна. Германы хамтын ажиллагааны хөрөнгө оруулалтаар тоноглогдсон цахилгаан техникийн лабораторид суралцагчид дадлага хичээлээ хослуулан үздэг байна. Түүнчлэн  тус сургууль Азийн хөгжлийн банк, БХХ-3 төслөөр  сүүлийн үеийн авто оношлогоо, лабораторийн тоног төхөөрөмж шинээр суурилуулсан бөгөөд онолын кабинетээр 500 гаруй мэргэжилтэй ажилтан бэлтгээд байна.    
 
 
Б.Мягмарсүрэн
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг