sonin.mn
 
"Real Properties Ulaanbaatar” компаниас Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн гуравдугаар сарын тойм гаргалаа. Тэдний хийсэн судалгаагаар хаусын 1 ам метрийн үнэ 912 мянгаас 6.6 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байна.
Тодруулбал хаус дээд тал нь 2 тэрбум төгрөгийн үнэтэй аж. Харин хамгийн өндөр дундаж үнэ нь ХУД-т 929.5 сая төгрөг, СБД-т 672.7 сая төгрөг, СХД-т 217.2 сая төгрөг, БЗД-т 194.5 сая төгрөг байна.
 
"Real Properties Ulaanbaatar” компани судалгаа хийхдээ шинэ хаусын 16 төслийн мэдээлэлд тулгуурлажээ. Улаанбаатар хот дахь хаусын ихэнх нь Хан-Уул дүүрэгт харъяалагддаг байна.
 
Түүнчлэн оффисийн зориулалттай талбай түрээслэх болон зарах хэлбэрээр зах зээлд эргэлтэнд орж буй үнийн судалгааг гаргажээ. Судалгаанд хамрагдсан оффис нь 2000 оноос хойш ашиглалтанд орсон бөгөөд хотын төвд түрээслэх үнэ 20-68 мянган төгрөг, худалдах үнэ 2.5 – 7 сая төгрөг байна. Харин хотын захад нэг офиссийг 17 – 55 мянган төгрөгөөр түрээслэж буй бол 4-6 сая төгрөгөөр худалдаж буй юм.
 
Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг