sonin.mn
 
Уран хөдөлгөөнт гимнастикийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Буянт Ухаа” спортын ордонд болж тэргүүн байрт Төмөр замын V цэцэрлэгийн багачууд шалгарав.
Тус тэмцээнд дүүрэг бүрээс шалгарсан нийт 21 цэцэрлэгийн 630 хүүхэд оролцож ур чадвараа сорьсон юм. Дэд байрт нийслэлийн Баянгол дүүргийн 157 цэцэрлэгийн гимнастикчид шалгарч, Хан-Уул дүүргийн 65 дугаар цэцэрлэгийн багачууд гуравдугаар байр эзэллээ. Энэ удаагийн тэмцээнийг нийслэлийн Биеийн тамир, спортын газраас амжилттай зохион байгуулав.
Д. Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг