sonin.mn
 
Монгол хэл, бичгийн шалгалтад 400- аас дээш оноо авч тэнцэн, элсэлтийн ерөнхий шалгалт өгөх боломжтой болсон 350 гаруй шалгуулагч Дундговь аймагт байна.
Энэ жил монгол хэл бичгийн шалгалтыг 394 шалгуулагч өгснөөс 45 нь шалгалтад тэнцээгүй. Шалгалтад тэнцээгүй шалгуулагч энэ сарын 25- ны өдөр дахин шалгалт өгнө. Энэ удаагийн шалгалтад шалгалтаас хоцорсон10 гаруй шалгуулагч мөн хамрагдах ажээ.
 
Монгол хэл, бичгийн шалгалтын даалгаварын гүйцэтгэл, чанараар Дундговь аймгийн шалгуулагчид хамгийн сайн байсан гэж Боловсролын үнэлгээний төвд үнэлэгдсэн байна. Өнгөрсөн жилийн шалгалтад ч мөн тус аймгийн төгсөгчид улсын дундажаас дээгүүрт буюу улсын дундаж 500 оноо байхад 530 оноогоор үнэлэгдэж байсан юм.
 
Цаашид монгол хэл, бичгийн хичээлийн сургалтыг улам чанаржуулж, шалгалтад зуун хувь тэнцдэг байхын төлөө зорилго болгож ажиллана гэж Боловсролын газрын дарга Ц. Бумангэрэл хэллээ.
 
Энэ хавар Ерөнхий боловсролын 12 жилийн сургалттай 6 сургуулийг 340 гаруй хүүхэд төгсөнө.
 
Дундговь Т. Отгонтуяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг