Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 оны 04 сарын 14 өдөр 63-р зарлигаараа Мод тарих үндэсний өдрийг санаачилж олон зуун мянган Монголчуудын мод тарих сэтгэлгээнд өөрчлөлт хийх анхны алхмыг хийснээрээ түүхэнд үлдэх нь гарцаагүй. Монгол улс мод тарих үндэсний өдөртэй болсон дэлхийн 33 дахь улс болсон бид энэ ажлыг цааш бүрэн утгаар нь хөгжүүлж өөрчлөхгүй бол олон хүмүүс, байгууллага “коммунист суботник”-ын сэтгэлгээгээр энэ ажлын ач холбогдлыг тарамдаж байгаа нь туйлын харамсалтай санагддаг.
Мод тарих үндэсний өдөртэй болсны дараа 2014 оны байдлаар нийтдээ 7 сая мод тарьсан гэсэн албан ёсны тоо байна. Гэхдээ үүний хэд нь ургасан бол? Мэргэжилтнүүд модны ургалтын хувийг 45 хувь гэж үздэг. Төв Азийн эрс тэс уур амьсгал, ус шиг хомс хуурай, үржил шим бага шар хөрсөнд МОД ургуулна гэдэг хичээнгүй тариаланч хүний тэсвэр тэвчээрийг барах ажил. Мөн 5-6 жил модыг арчилж хамгаалсны дараа байгальд даатган хүлээлгэн өгдөг гэж мэргэжилтнүүд хэлдэг. Тиймээс тоо бус чанар хамгийн чухал ажээ.
МОД БОЛ ДЭЛХИЙН УРАН ЗУРААЧ. Израильд Ту би-шват гэж нэрлэдэг өдөр борооны улирал дуусч байгалийн шинэ үе эхэлдэг. Еврейчүүд эх нутагтаа буцан ирсний дараа 1890 оны хаврын сарын 15-нд түүхч, зохиолч, сургуулийн захирал Зеэв Явиц сурагч нарынхаа хамт анхлан мод суулгасан байна. Эндээс уг өдөр мод тарих уламжлал үүсэн олон оронд дэлгэрчээ. Солонгосын дайн дараа нийт ой модны 80 хувь шатсан байхад 1960-аад онд Ерөнхийлөгч Пак Чжон Хее мод тарих үндэсний өдрийг хаврын ханш нээсэн өдөр болгожээ. Модыг үнэ өртөг бүхий бараа болгож “Мод зөвхөн түлш гэдэг уламжлалт сэтгэлгээг нь өөрчилж Мод бол амьдрал, амьд орчин юм” гэдэг ойлголтыг төрүүлжээ. Үүний дараа байгалийн тааламжтай нөхцөлөөсөө илүү хүний нөр их хөдөлмөр, модонд хандах сэтгэлийн үрээр Сөүл хот, Солонгос орон ногоон арал болж дахин сэргэжээ. Ийм туршлагатай олон улс бий.
2011 оны УБ хотын ногоон байгууламж дахь мод, бут сөөгний бүртгэлээр нийт 724.804 мод, бут сөөг тоологдож байсан бол энэ тоо жил ирэх бүр буурч 560.000 орчим болжээ. Тухайлбал, 2009 оноос зөвхөн УБ хотод 4 сая гаруй мод тарьсан боловч хотын ногоон байгууламж дахь мод, бутны тоо жил ирэх бүр багасаж байгааг харж болно. Мод тарих, ногоон байгууламжаа сэргээх нэрээр асар их зардал, мөнгө энэ хугацаанд үргүй урслаа. УБ хот жилдээ дунджаар 5 тэрбум орчим төгрөгийг ногоон байгууламждаа зарцуулж байгаагаас дийлэнх хэсгийг 3 сар настай нэг наст ургамалд зарцуулж байна. УБ хотын ногоон байгууламж дахь модны 56,6 хувь нь 5 хүртэл насны нялх мод, бут сөөг байдаг учраас хөрсний бохирдол, хүний нөлөөгөөр амьдрах чадваргүй болдог. Нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн талбай УБ хотод 1990 онд 315 га талбай байсан бол 2011 онд 142 га талбай болтлоо багасжээ. Энэ жижигхэн талбайдаа хүмүүс бужигнаад жил бүр мод булаад мартчихдаг. Дараа жилийн хавар сугалж аваад дахиад тарина. Жил бүр зарцуулдаг энэ мөнгийг үр дүнтэй болгохын хүмүүсийн сэтгэлгээг өөрчлөх, тэднийг мод тариулж сургах, хүмүүжүүлэхэд хамгийн их анхаарах хэрэгтэй байна. Эсвэл бид барилга барьж чадахгүй гадны ажиллах хүч авдаг шиг хотоо цэцэрлэгжүүлэх, ногооруулахдаа гаднаас ажиллах хүч авах юм уу??
Хотын ногоон байгууламжийн өөр нэг тулгамдсан асуудал бол хотын барилгажилт, Эко шийдэл билээ. Хотын барилга бүтээн байгуулалт нь байгаль орчны нөлөөлөл, ландфшафтыг тооцоолдоггүй эсвэл дайвар зүйл гэж тооцдог. 2011 онд УБ хотод нийт 118 зүйлийн 724.804 мод бут байгаагаас 67,6 хувь нь Улиас, Хайлаас, Шар хуайс гэсэн 3-хан төрлийн мод эзэлдэг. Хотын цэвэр цэмцгэр үзэмжид зохистой гацуур, шинэс мод зөвхөн 5-хан хувийг эзэлж байгаа бөгөөд тэдгээр модны 90 хувь нь “Социализмын үед” тарьж ургуулсан байна. Гэхдээ УБ хотын насжилт өндөртэй модны дийлэнх хувь өвчилсөн мөн л хотын өнгө үзэмжид таарахгүй болж байгаа. Эко орчны орон зай УБ хотод маань зөвхөн газар талбай ч бус өөр орчин байна.
ЭКО орчныг бүгдээрээ байшин дээрээ байгуулцгаая. Ийм сайхан дээврийн талбайг ЭКО орчин болгоод Кофешоп, Ентертаймент бүс болговол их сайхан. Ийм орчин бүрдвэл эко сэтгэлгээ аяндаа бүрдэнэ. Дэлхийн дэвшилтэт хотууд аль хэдийнээ үүнийг амьдралд хэрэгжүүлээд төсөл хөтөлбөр, бодлого шийдвэр болгочихсон маш сайхан туршлагууд зөндөө байна. Харин УБ хотод хайран сайхан ашигтай талбай л гэж харамсмаар байна. Амьдрал хаашаа ч харсан ТӨСӨЛ байдаг гэдэг дээ.
Тиймээс мод тарина, эко амьдралын хэв маяг гэдэг бол зүгээр нэг сайн дурын ажил, хобби биш хүний амьдралын хэв маягаа өөрчлөх амьдралын хэмнэл бүхий маш том сэтгэлгээ юм байна.
Д.Сэрдарам
Сэтгэгдэл0
мод тарина гэж шоудаад цоо шинэ хувин хүрз бариад цав цагаан бээлий өмсөөд хошгируулж хэдэн үг шүлэглэж хэлээд арилаад өгдөг дүр эсгэгчид мод тарина гэж юу байхав...
Одоохондоо энэ жилдээ мод тарих асуудал хэрэггүй биздээ нэг сая мод ч гэх шиг худлаа хайрын мөнгө, хариуцлагын тогтолцоо байхгүй өнөө үед зүгээр л мөнгө олох арга болнодоо гэж л харагдаж байна.
Мод суулгаад ч ургадаггvй ээ?! Ямар шалтгаан байна вэ?!
Байгаль уул ус маань гомдсон юм биш биздээ таминь?Үржил шимгүй болж хөрс нь тэр чигээрээ бохирдсон юм биш биз?Түүнээс Хөх хотын жишээ байна даа! Бараг л хадан дээр мод ургуулаад цэл ногоон орчин бологсон байлээ.Сонин юм.Энэ ардчилал гэж сийгүүрдснээс болж хийж чаддаг ажил гэж үгүй болжээ,чаддаг хүмүүсийг нь гадгаш шахаад гарагчихсан юм бишүү?Ямарч итгэл үнэмшил ирээдүй гэж алгаа яандаа!Ганц төгрөгч биендээ наагаагүй бидний өр гэж толгойтой үснээс маань их ядарсан бид нэг идхээ хувааж хоёр болгож нэмсэн татвар хураамжийг нь яая гэж байхад зарим хулгайчууд мөнгөөр тоглоод байгаа юм биш биз!!Асар их мөнгө хүмүүсийн зүтгэл шингэсэнсэн!Бүх юм маань уруудаад л байх юм яаядаа байз!!!Шудрага мэдээлэл өгсөнд баярлалаа Сэрдарамаа!
соёлгүй ард түмэнтэй улсад мод тариад хэрэггүй болов уу?
ХҮНИЙ ГАРААД ТАРЬЖ УРГУУЛСАН МОД ИХ МУУХАЙ ХАРАГДДАГ. ХАРИН ЦААНААСАА БАЙГАЛААСАА ӨӨРӨӨ УРГАСАН МОД ИХ САЙХАН ХАРАГДДАГ.
Дээд төрийн тэргүүнээсээ авхуулаад доод иргэд нь хүртэл худлаа шаагаад хүн амьтан хошгируулаад байхаар чинь байгаль дэлхий хүртэл уурлаж байна. Хар л даа, гудманд гараад л нус цэрээ нийсэн, хаясан улс. Нэг л эх оронч зан гаргавч ачир дээрээ бүгд арчаагүй худлаа хувалзууд. Эх орныхоо зүрхрүү цэрээ нулимаад л явж байна. Өнөөдөр үндэс угсаа, урьд хойч түүх битгий хэл байгаль эх нь Монголчуудыг харааж байна.
Гандангийн лам хувраг нар мод тарихад оролцооч дээ. Сүсэгтэн олондоо мод таривал хамгийн дээд буян гэж ухуулбал эх орон байгал дэлхийд хэрэгтэй.
ХОРОО ИХОРИНЫ АЖИЛГҮЙ ИРГЭДИЙГ ГУДАМЖ ЦЭВЭРЛҮҮЛЭХ ЦЭЦЭГ МОД ЗҮЛЭГЖҮҮЛЭХ АЖИЛД ЦАЛИНЖУУЛЖ БАГАЖ ХЭРЭГСЭЛЭЭР ХАНГААЧ.
Зүүн 4 замаас Офицеруудын ордон хүрдэг замын голын ногоон байгууламж нэртэй сэссэрлэгийг БЗД-ийн засаг даргын нэрэмжит болгоё. Жил бүр л ухаад, мод тариад ....нууц хайр зарласан нь мэдрэгддэг шүү
Хорооны газрын зургыг харгалзан нэгч метр газар үлдээхгүй зүлэгжүүлэх ажлыг эхлээч.хороогоор дүүрэн ажилгүй хүмүүс байна.сургалтанд хамруулж цэцэрлэгжүүлэх ажилд цалинжуулан дайчил.