Хугацаа алдвал бүхнийг алдана
Эрхэм гишүүдээ,
2014 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн "Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай" УИХын 34 дүгээр тогтоолд “...Тавантолгойн орд газраас олборлож байгаа бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулан, нэмүү өртөг шингээж, экспортын нэг цонхны бодлогын хүрээнд олон улсын зах зээлд борлуулах, уг зорилгоор орд газрыг иж бүрэн хөгжүүлэхэд шаардлагатай дэд бүтцийн асуудлыг эдийн засгийн үр ашигтай, улсын төсөвт нэмэлт ачаалал үүсгэхгүй байх хувилбараар, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоог хангах зарчмаар цогцоор нь шийдвэрлэх /1.4/...”,ТавантолгойГашуунсухайт, Нарийнсухайт-Шивээхүрэнгийн төмөр зам болон тээврийн бусад дэд бүтцийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар барьж байгуулах /1.6/...” гэж маш тодорхой заасны дагуу Монгол улсын Засгийн газар 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр "Тавантолгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай" 268 дугаар тогтоолоо гарган уг ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй уралдаант шалгаруулалт явуулж, Монголын Энержи Ресурс ХХК, БНХАУ-ын Шенхуа Энержи, Японы Сумитомо Корпорацийн нэгдэл шалгарсан бөгөөд Засгийн газар ба энэхүү консерциум хооронд гэрээ хэлэлцээр олон сар үргэлжлэн амжилттай дуусаж буй тухай сайхан мэдээллийг бид М.Энхсайхан сайдаар ахлуулсан ажлын хэсгийн удаа дараагийн мэдээллүүд, мөн Монгол улсын Ерөнхий сайд ард түмэндээ хандан хийсэн мэдэгдлээс аваад байгаа билээ.
Эрхэм гишүүдээ,
Олон арван жил яригдсаар ирсэн Тавантолгойгоо өнөөгийн бодит нөхцөл байдалд нийцүүлэн эрчимжүүлж, уналтанд ороод байгаа уул уурхайн салбараа сэргээн олон зуун аж ахуйн нэгж ашиг орлоготой, олон мянган монгол хүн ажлын байртай болж, улсын маань эдийн засагт олон талын эерэг өөрчлөлтүүд гарч эхлэх боломжийг монголчууд энэхүү төслөөр дамжуулан бүрдүүлж чадах эсэх нь эрхэм гишүүн Таны шийдвэрээс шууд хамаарах боллоо.
Эх орноо эдийн засгийн эрчимтэй хөгжлийн замд хөтлөхөд тулах цэг, түлхэх хүч болох учиртай уул уурхайн салбарынхан бид Та бүхний гаргах түүхэн чухал шийдвэрийн өмнө дуу хоолойгоо нэгтгэн санал бодлоо хамтатган ил захидал хэлбэрээр илгээж байгаагийн ялдамд Монголынхоо эдийн засгийн хөгжлийг хурдасгахад бүхий л мэдлэг чадвар, сэтгэл зүтгэлээ зориулан идэвхитэй оролцохоо илэрхийлж буйг минь хүлээн авна уу.
Дэлхийн зах зээл дэх уул уурхайн бүтээгдэхүүн, түүний доторнүүрсний үнийн уналт үргэлжилж, нийлүүлэгчдийн өрсөлдөөн улам хүчтэй болсоор буй энэ амаргүй үед бид Тавантолгойн асуудлаа маш шуурхай шийдэх ёстой болж байна. Хугацаа алдвал бүхнийг алдана гэсэн үг бий.
Сэтгэгдэл0
Ene 76 malnuudiig odoo l jinhen eh ironch seething halah l uldleee,Uls eh oron ard tuunii toloolol mon bol TT gereer hunees zuvhshuuruh yostoi
Geree ali zereg bolsonoos l shaltgaalna bizdee Gereeg n ene gariin yseg zuragsad shalgasan uu?
Уул уурхай угаасаа монголд зохихгүй гэдгээ нэгэнт харуулж байна. Энэ бол хэдхэн цөөн хүн завшаад газар нутаг нь нүх болоод, ард түмэн нь ядуураад, нийгэм нь сөнөөд дуусдаг бизнес юм байна. Хэрэггүй юмаар оролдох хэрэгггүй гэдэг биз дээ.
MCS-ees ТТ гэрээг яг энэ чигээр нь явуулж бодит байдал дээр Шэнхүа-д өгөхийг дэмж гэж УИХ-ын гишүүн бүртэй нэг бүрчлэн тулж ярьж байгаа аж. Гишүүн бүрд их хэмжээний авилгалж амалсан байж болзошгүй гэх яриаа биана. Яг л ОТ-н гэрээг батлуулхад гишүүн бүрт 1$ сая долларын авилга өгөөөд батлуулсан гэдэг шиг. УИХ гишүүн, Дорнговиос сонгогдсон Ж.Батсуурь мэтийн нөхдүүд гэнэт MCS-ийн талд орж улсад асар их хохирол учруулж буй энэхүү гэрээг дэмжинэ гэчихсэн явж байгаа нь MCS-ийн ЛОББИ маш сайн ажиллаж буйн үр дүн. Гэвч, эх орон, ард түмэн гэж байдаг бол Монголыг асар их өрөнд оруулж барьцаалсан энэ гэрээг зогсоох ёстой.
Tawan tolgoig ashiglaz bolohgvi!!!
Ene heg oligarhi yu gez hudlaa helz tarhi ugaagaad bna aa.Tawan tolgoigoo odoo ashiglaz bolohgvi.Heden nohodiin gart bvh mungu orno shvv.
76 avilgachin hulgaich nart saihan bolomj oldloo doo ta nart hamgiin suulchiin ulsaa zarah bolomj baina ta nar knopoo heden saya nogoonoor darah ve ta avilgad avsan nogoonoo yaj zarzuulah ve idej chadahgui uhev ee
Аливаа юмыг гэрэл гэгээтэй талаас нь харж сурья. ТТ гэрээг хэлэлцэх УИХ-ын хуралдааныг ТВ-ийн парламентийн сувгаар бүрэн үзүүлээрэй. Хэн юу гэхийг нь сонсьё. Ард түмнийхээ эрх ашгийг юуны түрүүнд тавих ёстой. Их хурлын дарга Энхболдын санааг бол маш зөв хэмээх иргэд хүлээн авсан. Дэмжихгүй байгаа гишүүд яагаад дэмжихгүй байгааг сонсмоор байна.Ерөнхий сайд асан Бямбасүрэн гуай газрын баялагаа ухаалгаар ашиглаж байж улс хөгжинө гэсэн байна шүү. Буурлынхаа үгийг сайн бодоорой. Гишүүдээ.
Улсын их хурлын 76 гишүүдээ худалч хулгайчаар нь зүхэхээ болих хэрэгтэй. Хэрэв худалч хулгайч нь нотлогддог юм бол ИХ хурал тарж л таарна биз дээ. Тийм биш бол сэтгэлийн хөөрлөөр битгий хүний нэр хүндэд халд л даа. Ахмад хуульч.
Аль болох зовлон туулалгүй лифтээр өгсчих гээд байх юм. Гудамжинд явж байсан нэг нөхөр хэн нэг хүний хамаатан байж таараад нэг л өдөр том албан тушаалд очиж, том машин унадаг болсонд иргэд дургүйцэж байна. Хүн гэдэг чинь эхлээд сурч боловсроод улс орондоо юм хийж бүтээх ёстой. Ардчиллын 25 жилийн хугацаанд амар хялбараар амьдрах гэсэн, рекет шантаажаар зовлонгүй амьдрах гэсэн хүмүүс их болсон байна. Дургүй байна гэх нэрээр гадаа гэр барьж байгаад албан тушаалд очдог, УИХ-ын гишүүн болдог буруу жишиг тогтчихлоо, gej Ganbat eeriin tuhai zev heljee