sonin.mn

ЛОНДОН. /KAZINFORM/. 15 жилийн дараа гэхэд АНУ-ын эдийн засгийн давамгайлал буурч, хөгжиж буй хэд хэдэн орны эдийн засгийн байр суурь илт бэхжин, Европын томоохон орнуудын эдийн засгийг гүйцэж түрүүлэх ажээ.

АНУ-ын Хөдөө аж ахуйн яамнаас  хамгийн сүүлд хийсэн макроэдийн засгийн 2030 он хүртэлх төсөөллөөр бол, АНУ жилд 24.8 их наяд долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийд тэргүүлэгчийн байр сууриа "арай чүү" хадгалж үлдэх гэнэ.

БНХАУ-ын ДНБ 2030 он гэхэд одоогийн хэмжээнээс хоёр дахин өсөх бөгөөд АНУ-тай зэрэгцэн очно. Харин Энэтхэг улс 2015 онд эдийн засгаараа дэлхийд наймд жагссан бол 2030 он гэхэд Бразил, Их Британи, Франц, Герман, Японыг гүйцэж түрүүлэн дэлхийд эдийн засгийн багтаамжаараа гуравт орох ажээ. Дэлхийн хамгийн нөөц боломжтой орнуудын нэг бол Энэтхэг мөн гэж Олон улсын валютын сан /ОУВС/ үзэж байна. Ирэх 15 жилийн хугацаанд тус улс ажиллах хүчний тоогоор дэлхийд тэргүүлнэ гэдгийг ОУВС мөн онцолжээ.

Хөгжингүй орнуудын хувьд байдал төдийлөн таатай байхгүй нь. 1990 оны эхээр хөрөнгийн зах зээлд "тэсрэлт" болж байх үед эдийн засаг нь үсрэнгүй хөгжсөн Япон улсын эдийн засаг ирэх 15 жилийн хугацаанд тус улсын эдийн засаг тун ялимгүй өсөх магадлалтай байна. Энэ нь 2030 он гэхэд Японы эдийн засгийн байр суурийг "доош чангаана" гэж АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны тооцоолжээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг