sonin.mn
 
 
Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишvvн Г.Уянга Ерөнхий сайд асан С.Баярын талаар тун ноцтой мэдээлэл хийж олон нийтийг гайхшруулаад авсан. Тvvний хэлж буйгаар Ерөнхий сайд асан С.Баяр нь АНУ-д тансаг зэрэглэлийн долоон орд харшийг өөрийн эхнэр хvvхдийн нэр дээр авч их хэмжээний мөнгө угаасан юм байх. Уг нь Г.Уянга гишvvн энэхvv мэдээллийг олон нийтэд тараахаасаа өмнө асуудлыг сайн судалж байж олны хvртээл болгох ёстой. Хуульд зааснаар бол хэн нэгэн этгээд гэмт хэрэг хийсэн бол тvvнийг нь хуулийн байгууллага эцэслэн шалгаж тогтоосны дараа тvvнийг гэмт хэрэгтэн гэж нэрлэж болно гэж заасан байдаг юм билээ. Гэтэл ард тvмнийхээ итгэл найдварыг хvлээж төрийн тvшээ болсон Г.Уянга гишvvн ийнхvv ёс зvйгvй аашилж байгаа нь УИХ-ын гишvvний хvнд байж боломгvй vйлдэл гэж хэлэх хvн захаасаа олон байна. Vнэхээр тvvний хэлсэнчлэн С.Баярыг АНУ-д ийм олон байшин сав барьчихаад байхад нь манай хуулийн байгууллагынхан нvд чихгvй юм шиг сууж байсан уу гэж бодоход хvргэж байна.
Ямартай ч өнгөрсөн долоо хоногт олны амны шийр зугаа болоод байсан энэхvv асуудалд Ерөнхий сайд асан С.Баяр хэвлэл мэдээлэлд өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. 
 
С.БАЯР: БИ УДААН ГVТГVVЛЖ ЧАДАХГVЙ. ОДОО ШАЛГУУЛНА
Тэрбээр “АНУ-д байгаа миний алдарт долоон хаусын тухай сонссон, уншсан. Сvрдмээр мэдээлэл, сvртэй зураг гарсан байна билээ. Тоо нь хvртэл заавал долоо байдаг нь ч юу билээ. Дордохын долоо байх ёстой юм байлгvй, яршиг л байна. Эрvvл ухаантай хvнд нэг газар долоон байшин авах хэрэг байна уу. Ганц биеэ долоо хуваагаад энд тэнд суултай нь биш. Угтаа бол нэгхэн биед нэг газар л байх хэрэгтэй баймаар. Энэ тухай би нэг бус удаа ярьж байсан. Одоо дахин давтан хэлье, надад АНУ-д эсвэл өөр ямар нэг улс гvрэнд эзэмшдэг байшин, хаус нэг ширхэг ч байхгvй. Байшин сав байтугай гадас шаагаад босгосон майхан ч vгvй. Гэхдээ асуудал тэр байшин саванд байгаа юм биш. Тийм томоохон байшингуудыг маш их мөнгөөр, олон сая ам.доллараар авсан байж таарна гэж хардахад байгаа юм. Тиймээс энэ бvх яриа яагаад гардаг, юутай холбоотой нь тодорхой. Мэдээж миний хийсэн Оюутолгойн гэрээтэй холбоотой. 
Манай улсад урьд нь хийгдэж байгаагvй олон тэрбум ам.долларын тэр гэрээ олон сая ам.долларын авилгын хаялагатай байх учиртай гэж боддог, харддаг, шуугидаг хvмvvс бий. Тэд Оюутолгойн асар том гэрээг зvтгvvлсэнийхээ шанд маш их авилга авсан байж таарна гэж нотлох гээд бvтэн зургаан жилийн нvvр vзэж байна. Гэрээний төслөө зориуд эсрэг талд ашигтай байхаар хийсэн хэмээн намайг буруутгах гэж оролдсоор өдийг хvрлээ. Тооцоо талаасаа буруутгаж чадахгvй болохоор “тоншсон” болгож харагдуулах гээд байдаг. “Тоншсон” нь нотлогдвол гэрээг бvр мөсөн тонгорч унагах арга олдоно гэж vздэг бололтой. Энэ гэрээ эхнээсээ цэвэр бизнесийн гэхээсээ геополитик, гео эдийн засгийн ач холбогдол, vр дагавар ихтэй хийгдсэн. Дотоод гадаадын том жижиг, эсрэг тэсрэг сонирхлууд энд хэрээстэй хэвээр. Оюутолгойн гэрээний нэг эгзэгтэй vе яг одоо таарч байна. Энэ гэрээний дараагийн vе шат далд уурхайн асуудал дээр очоод хоёр тал учраа сайн олохгvй тулчихаад байгаа юм. Одоо цаашдаа хоёр зам л бий. Асуудлыг хэлэлцээрийн аргаар шийдэж болно. Аль эсвэл хэрvvлийн аргаар бvр мөсөн унагаж бас болно. Тэр хэрvvлдээ намайг татан оруулах, элдэв долоон юм наах гэж байнга оролддог. Би тэвчээртэй байхыг хичээн хэдэн жил муу хэлvvлж явлаа. Одоо болсон байлгvй дээ. Одоо яс шалгуулна. 
Монгол улсын хууль хяналтын зохих байгууллагад албан ёсоор хандахаар шийдээд хvсэлт өргөдлөө цаасан дээр буулгаж байна. Намайг яллаад буруутгаад байдаг Оюутолгойн гэрээгээр далимдуулан авилга авсан эсэхээ шалгуулна. Өөр бас бус юм байдаг гэж vздэг бол тэр бvхийг бvгдийг нь шалгуулна гэсэн бодолтой байна” гэжээ. 
Харин УИХ-ын гишvvн Г.Уянга өнгөрсөн лхагва гарагт доорх мэдээллийг хийж байсан юм. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд Ерөнхий сайд асан, Оюутолгойн гэрээг хийсэн ажлын хэсгийг ахалсан Санжаагийн Баяртай хол­­боотой долоон vл хөдлөх хөрөнгийн зураг, баримтуудыг хэвлэлийн хурлын эхэнд vзvvлсэн бөгөөд уг баримтыг Голомт-Цөмийн эсрэг хөдөлгөөн төрийн бус байгууллагын залуус цуглуулж нэгтгэсэн. Тэд миний цахим хаяг руу илгээсэн байна. Та бvхэн golomt.org хаягаар тэдэнтэй холбогдож болох юм байна. хэмээсэн.
 
Г.УЯНГА: С.БАЯР АНУ-Д ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ УГААСАН БАРИМТУУД НАДАД БАЙНА
 
Ингээд тvvний хийсэн мэдээлэлээс дурьдахад тэрбээр “Энэ мэдээллийг хараад надад бол итгэл vнэмшил төрсөн. golomt.org сайтын залуусын олсон баримт болох долоон vл хөдлөх хөрөнгө нийтдээ 12 сая орчим ам. доллар буюу 24-25 тэрбум төгрөгөөр vнэлэгдэнэ. Эдгээрийг Америкт эзэмшдэг тухай нилээн бодитой, эх сурвалжтай, баталгаатай мэдээллvvд явуулжээ. Бодвол vvнийг намайг дэлгээсэй гэж хvссэн байх. Хоёрдугаарт, Ерөнхий сайд саяхан мэдэгдэл хийхдээ Оюутолгойд нэмж 4.2 тэрбум долларын зээл авахыг нь зөвшөөрч, далд уурхайн хөрөнгө оруулалтыг эхлvvлнэ гэсэн. Оюутолгойн гэрээ байгуулагдах энэ vе шат асар том авлигатай холбогдсон бол энэ гэрээ хvчингvй болох хангалттай vндэслэл байгаа. Тэгэхээр Оюутолгой 4.2 тэрбум долларын зээл нэмж авна гэхээр vvний 34 хувь нь өр болж vлдэнэ гэсэн vг. Энэ бол их ноцтой зvйл. Анхныхаа өрнөөс өндийж чадаагvй, ашгаа хvртэж чадаагvй байна. Нэмж өр тавихыг хvлээн зөвшөөрөхгvй. Оюутолгойн гэрээг цааш явуулахтай холбоотойгоор асуудлыг нарийн нягтлах шаардлагатай. Надад ирсэн мэдээллийг дэлгэж тавилаа. Та бvхэн цаашаа дамжуулна биз. Vvнийг Оюутолгойн гэрээтэй салшгvй холбоотой гэж бодож байгаа учраас та бvхэнд дэлгэлээ. Холбогдох байгууллагууд байна, Монгол төр байна. Хэрвээ төртэй байгаа бол, төр ажиллаж байгаа бол энэ мэдээллийг цааш нь нягталж шалгах биз. Оюутолгойн гэрээ МАНАН-гийн vед байгуулагдсан, одоо МАНАН засаг барьж байна. 4.2 тэрбум доллар vргэлжлvvлж авна, гэрээг vргэлжлvvлэх ажлыг МАНАН хийж байна.
 
МАНАН-гийн засаг, МАНАН-гийн vед бий болсон энэ бvхнийг олон нийт, сэтгvvлчид та бvхэн анхааралдаа авна биз. Мэдээж албан тушаалтнууд бохир мөнгө угаахдаа хэзээ ч өөрөө гарын vсгээ зурдаггvй. Vvнийг бvгдээрээ юуны өмнө мэдэх ёстой. Миний vvрэг бол vvнийг дэлгэх. Ийм тодорхой баримтуудыг цааш нь vргэлжлvvлж авч явах төрийн байгууллагуудаас ажлаа хийхийг шаардах хэрэгтэй. Би бол vvгээр vvргээ гvйцэтгэлээ гэж бодож байна” гэсэн юм. 
 
Хамгийн гол нь Г.Уянга гишvvн яагаад энэхvv сvржин мэдээллийг хийх болов гэдэг нь сонирхолтой. Байс хийж байгаад олны анхаарлыг өөр дээрээ татаж чаддаг эрхэм гишvvн энэ удаад нэлээн том тэсрэлт хийж хувь хvний нэр хvндэд халдсан нь яалт ч vгvй гэмт хэрэг гэж хэлж болно. Тэгээд ч С.Баяр гэдэг хvн өөрийгөө гадаадын аль ч улс оронд долоон хаус битгий хэл гадас шаагаад босгосон майхан ч vгvй гэдгээ ард тvмэндээ хэллээ. Хамгийн хачирхалтай нь уг баримтыг тvvнд өгсөн гэх “Голомт-Цөмийн” эсрэг хөдөлгөөн төрийн бус байгууллагын залуус яагаад тvvнд хандах болов гэдэг нь ч хачирхалтай. Vнэхээр дээрх төрийн бус байгууллагын залуус яагаад энэ асуудлаар хуулийн байгууллагад хандаагvй юм бол гэдэг олон асуултууд ар, араасаа урган гарч ирж байна. Эцэст нь хэлэхэд хэчнээн С.Баяр гэдэг хvн долоон хаустай байлаа ч гэсэн энэхvv асуудалд хэдэн хvvхдийнх нь зургийг хавчуулж олон нийтэд дэлгэж байгаа нь УИХ-ын гишvvн Г.Уянгад наад захын ёс зvй гэж байна уу хэмээн тvvнээс олон нийт асууж байна. Өөрөөр хэлбэл, “Хvн нэрээ, тогос өдөө” гэдэг. Хvний нэр төрд халдана гэдэг тохиолдолд бие махбодид нь халдсанаас ч илvvтэйгээр хvнд тусдаг гэдгийг Г.Уянга гишvvн эрх биш мэдмээр юм даа. Ямартай ч эрхэм гишvvнээ “Хvн гvтгэх хуультай шvv” гэсэн vгийг та олон удаа сонсож байсан байж таараа.
 
Эх сурвалж: