sonin.mn
 
 
Өнгөрсөн хугацаанд асуудал дагуулж байсан Тавантолгойн асуудлыг УИХ-ын мэдэлд шилжvvлчихлээ. Уг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн баасан гарагт хийсэн ажлаа тайлагнахдаа ийнхvv хэлж байв Тэрбээр “ Тавантолгойн хvрээнд цагийн юмыг цагт нь хийхгvй бол цаашид улам илvv зардал гарна. Аж ахуйн нэгжийн хvрээнд гэрээ, хэлцлээ хийгээд явах боломжтой. Засгийн газар хуулийн дагуу ажиллах хэрэгтэй гэж бодож байна. Муухай хэрvvл талцал сvйтгэл рvv явж ормооргvй байна. Талцал бол Монголыг мохоох хэрэгсэл юм. 
Ерөнхий сайдын хэлсэн санаануудтай би санал нэг байна гэсэн. 
 
Гэтэл тvvний хэлсэн энэхvv vгийг тоож байгаа улстөрчид лав алга бололтой . Учир нь өчигдөр Тавантолгойн ажлын хэсгийнхэн vзэглэхэд бэлэн болсон гэрээнийхээ төслvvдийг ЗГХЭГТ-т хvргvvлсэн байна. Ямартай ч энэ асуудал УИХ-д өргөн мэдvvлсний дараагаар УИХ-ын мэдэлд шилжиж өргөн мэдvvлснээс хойш 14 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэх юм байна. Энэхvv асуудал чухам яагаад УИХ-аар орж хэлэлцэгдэх болов гэвэл УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн vгнээс улбаатай юм. Тэрбээр “Засгийн газрын хуралдаанаар шийдэгдэхээр төлөв­­лөгдөөд байсан Таван­­толгойн ордыг ашиглах гэрээ, хэлэлцээнй төслийг УИХ-аар хэлэлцvvлэхгvй гарын vсэг зурах шийдвэр гаргасан, гарын vсэг зурахаар оролдсон сайд нарт хариуцлага тооцон огцруулна. 
Өөрөөр хэлбэл, Тавантолгойн ордыг ашиглах гэрээг 30 жилээр байгуулж, дахин 30 жилээр сунгах, Иргэдийн эзэмшиж буй 1072 ширхэг хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай тохиролцоо хийгдээгvй, Нэмэлт хайгуул хийгээд нөөцийг нь яах нь тодорхойгvй, дөрвөн тэрбумын хөрөнгө оруулалтад одоо оруулсан “Энержи Ресурс” компанийн хөрөнгө оруулалтыг хам­­руулсан, Төмөр зам өргөтгөх бол зөвхөн хөрөнгө оруулагч нөгөө тал хийх эрхийг олгосон, Төрийн өмчит “Монголын төмөр зам” ХК-ийн зардлыг шалгасны дараа төлөх, нөгөө талын хөрөнгө оруулалтыг vнэлэхгvйгээр байгаагаар нь тооцох, гэрээ байгуулсны дараа цуцалсан тохиолдолд хөрөнгө оруулагч “Шинхуа” компанийн 30 жилд олох байсан ашгийг төлөх vvрэг хvлээсэн байна зэрэг ноцтой vр дагавар авчирч болох заалтууд байгаа учир УИХ-аар хэлэлцvvлнэ” гэсэн. Харин Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Энэ ордыг ашиглах тухай гэрээ дуусах шатандаа орж, зургаан жил гацсан төмөр зам амьдралд биелэлээ олж, 1072 ширхэг хувьцааны ноогдол ашиг 100,000 төгрөгийг иргэдэд олгох боломж нээгдэнэ” хэмээн ард тvмэндээ мэдэгдэж байсан. 
Таван­­толгойн хөрөнгө оруулаг­­чид тус ордод дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг бос­­гохоор ярьж эхэлсэн. Юутай ч Тавантолгойн төсөл УИХ-ын мэдэлд шилжлээ. 
Уг асуудал чухам хэдий хэрийн хугацаанд шийдэгдэх бол гэсэн дахин нэг хvлээлт бий боллоо. Ингэснээр жил гаруйн хугацаанд ам.долларын дутагдалд орсон монголчуудыг “Тавантолгой” асуудал гацаанд оруулж ард тvмэн хэзээ эдийн засаг сэргэх бол гэсэн хvлээлт бий болж эхэллээ. Уг нь гацаанд орсон томоохон төслvvдийг хөдөлгөвөл эдийн засгийн хямралаас гарах бvрэн боломж бий хэмээн эдийн засагчид хvртэл хэлж байсан. 
Эцэст нь хэлэхэд гадны хөрөнгө оруулагчид УИХ-ын шийдвэрийг хэдий болтол хvлээх бол гэдэг нь сонирхолтой.
 
Эх сурвалж: