sonin.mn
 
 
Баян-Өлгий, Говь-Алтайн нутаг, Ховдын хойд, Увс, Баянхонгорын өмнөд хэсгээр өнөөдөр салхи секундэд 18-20 метр хүрч, шороон шуурга шуурна. Тал хээрийн нутгуудаар халуун хуурай салхитай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг Ус цаг уур, орчны хүрээлэнгээс онцгойлон анхаарууллаа.
Улаанбаатарт салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч, шороон шуурга шуурна. Энэ сарын 15-нд нутгийн зүүн хагаст, 16-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 17-нд баруун болон төвийн нутгаар, 18-нд зүүн зүгийн нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 15-нд нутгийн зүүн хагаст секундэд 16-18 метр, говь, талын нутгаар зарим үед секундэд 24 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. 16-нд Алтайн уулсаар, 17,18-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхэн болон эцсээр хүйтэрч Дархадын хотгор, Идэр, Тэс,Эгь-Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын сав газраар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. 
Б. Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг