sonin.mn
 
 
Улаанбаатар хотод 2015 оны гуравдугаар сард ХДХВ/ДОХ-ын нэг тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 185 болсон байна.
2015 оны эхний улиралд халдварт өвчнөөр өвчлөгсдийн тоо  9108 болж, өмнөх оны мөн үеийнхээс 1156 хүн буюу 14.5 хувиар нэмэгджээ. Гахайн хавдраар өвчлөгчдийн тоо 128 хүн буюу 80.0 хувиар буурсан хэдий ч тэмбүүгээр өвчлөгчдийн тоо 307 буюу 18.3 хувь, гонококкт халдвараар өвчлөгчдийн тоо 276 буюу 24.8 хувиар нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. Мөн сүрьеэгээр өвчлөгчдийн тоо 83 буюу 7.7 хувь, салхин цэцгээр өвчлөгчдийн тоо 205 хүн буюу 13.3 хувиар өсчээ.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг