sonin.mn
 
 800 гаруй ажилчинтай “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Баруун салбар шинэ байртай боллоо.
Ингэснээр зам талбайн арчлалт, цэвэрлэгээ, ногоон байгууламж, далан суваг, шугам сүлжээ чиглэлээр ажилладаг ажилчид тав тухтай ажлын байртай болж байна.  Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт нийтийн үйлчилгээ хүргэдэг тус салбарын нэгжүүд  түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг байжээ.
 
 Нийтийн үйлчилгээний улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ-ын  гүйцэтгэх захирал Д.Энхсайхан ярихдаа, “Өмнө нь нийтийн үйлчилгээний салбарт ажилладаг хүмүүс маш бага цалинтай, архидалт ихтэй, хариуцлагагүй бөгөөд тус салбарын талаарх нийгмийн үнэлэмж харьцангуй доогуур байлаа.  Харин өнөөдөр салбарын маань ажилчдын цалин дэлхийн жишигт хүрч манай салбарт ажиллах хүсэлтэй иргэд нэмэгдсээр байна" гэв.
 
 Б.Заяа
 Эх сурвалж: "Монцамэ" агентлаг