sonin.mn
 
 
 “Францын хүн аалз” гэгдэх болсон аймшиггүй чин зоригтон аюулгүй байдлын ямар ч хамгаалалтгүйгээр, зөвхөн гар, хөлөөрөө Арабын Нэгдсэн Эмирт Улсын /АНЭУ/ нийслэл Дубай хотын 72 давхар тэнгэр баганадсан барилга руу авирчээ.
Дэлхийн олон өндөр барилга руу авирсан Ален Роберт өнгөрсөн ням гарагт АНЭУ-ын 307 метр өндөр цамхаг руу авирсан байна.
 
52 настай авирагч оройн 08:00 цагаас уг барилга руу авирч эхэлжээ. Учир нь жилийн яг энэ үед тус улсад өдөртөө Цельсийн 40 градус хүрч халдаг юм.
 
Тэрбээр 70 орчим минутын дотор уг барилгын орой дээр гарч чадсан байна. Барилгын орой дээрээс тэрбээр гараараа даллахад хүмүүс алга нижгэнүүлэн ташиж, баяр хүргэжээ.
 
“Дубайд өндөр барилга цөөн юм. Гэхдээ энэ барилга миний сонирхлыг татсан. Зарим нэг барилга руу нь ч гэсэн авирах сонирхолтой байна” Роберт ярьсан байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг