sonin.mn
 
 АНУ-ын Бүгд найрамдах намын /БНН/ гурав дахь гишүүн ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөнд нэгдлээ.
Сенатч Марко Рубио 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр шийдсэнээ даваа гарагт, зарлаж кампанит ажлаа эхлүүлсэн байна.
 
Флорида муж улсын төв Таллахасси хотод Рубио үг хэлэхдээ “Америкийн түүхийн нэгэн шинэ хуудсыг нээх боломж ирж байна” гэжээ.
 
43 настай Рубио дөрвөн жилийн өмнө анх сенатчаар сонгогдож байжээ.  Куба улстай харилцаагаа хэвийн болгохоор Ерөнхийлөгч Барак Обама хүчин чармайлт гаргаж байгааг куба цагаачийн хүү Рубио эсэргүүцэж байна. Учир нь түүний үзэж буйгаар, Кубын ардчилалд шилжих үйл явц хэтэрхий удаашралтай байгаа юм.
 
БНН-ынхан найман жилийн дараа ерөнхийлөгчийн суудлыг эргүүлэн авахыг эрмэлзэж байна. Сенатч Тед Круз, Рэнд Пол нар кампанит ажлаа хэдийн эхлүүлсэн билээ.
 
Флорида муж улсын захирагч асан Жеб Буш, Висконсин муж улсын захирагч Скотт Уолкер нар мөн энэ сонгуульд нэр дэвшиж магадгүй. Жеб Буш нь АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Бушийн дүү билээ.
 
Харин Ардчилсан намаас Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр шийдсэнээ өнгөрсөн ням гарагт албан ёсоор зарласан. Түүнийг хүчтэй өрсөлдөгчдийн нэг гэж ажиглагчид үзэж байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг