sonin.mn
 
 
 Номхон далайн өмнөд хэсгийн арлын улс Вануатугийн ард иргэд аж амьдралаа эргэн сэргээхийн төлөө тэмцэж байна. Тус улсыг нэг сарын өмнө “Пам” нэрт хар салхи дайрсан юм.
250 км/ц-ийн хурдтай хүчтэй салхи гуравдугаар сарын 13-14-нд тус улсыг дайрсан билээ.
 
Хүчтэй салхи 14 мянга орчим байшин барилгыг эвдэж сүйтгэн дээврийг нь хуу хамсан юм. Энэ хар салхинд 160 мянган хүн буюу тус улсын нийт хүн амын 60 хувь өртсөн.
 
Нийслэл Порт-Вила хотод сэргээн босголтын ажил захаасаа эхэлсэн байна. Гэхдээ мөнгө болон барилгын материалын хомсдлын улмаас олон бүтээлгээр бүтээсэн байшин сууцанд толгой хоргодож байна.
 
“Байшингийнхаа дээврийг аль болох хурдан засахыг хүсч байна. Гэхдээ дөрвөн хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөх ёстой учраас засварын ажилд зарцуулах илүү мөнгө байхгүй байна” гэж 39 настай нэгэн эмэгтэй ярьжээ.
 
Вануату нь дэлхийн хамгийн ядуу улсуудын нэг юм.
 
Ирэх гурван сарын дотор тус улсыг сэргээн босгохын тулд 30 сая орчим доллар хандивлахыг олон улсад НҮБ уриалж байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг