sonin.mn
 
ОХУ-ын манай улстай хил залгаа Ар байгалийн хязгаарт дэгдсэн ойн түймэр 24 мянган га газрыг хамраад байгаа тухай “РИА Новости” агентлаг мэдээлж байна. Тус хязгаарт өнгөрсөн сарын 25-наас эхлэн онц байдал зарласан бөгөөд 19 сууринд 145 байшин шатаж, 400 гаруй хүн орон гэргүй болоод байгаа аж. Түймэрт өртөгсдөд зориулан 13 түр байрлах цэг үүсгэжээ. Түймрийн улмаас 10 гаруй хүн эмнэлэгт хүргэгдэж, гурван хүн амь насаа алджээ. Түймрийн голомт руу өнөөдөр тусгай зориулалтын “Бе-200” онгоц, “Ми-26” нисдэг тэрэг, онц байдлын 150 мэргэжилтэнг нэмж илгээсэн байна.
Б. Барс
Эх сурвалж: www.polit.mn