sonin.mn
 
"Монгол газар" компанийн шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Дараагийн шүүх хурал шүүхийн танхимд биш Татварын ерөнхий газрын өрөөнд хуралдахаар болжээ.
"Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаяр үүргээ биелүүлж чадахгүй болсноо мэдэгдэж, дампуурлын хэрэг үүсгэх тухай хүсэлтээ шүүхэд өнгөрсөн нэгдүгээр сард гаргасан. Ингээд тус компанийг дүүргийн Иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар  шүүхээс төлбөрийн чадваргүйд тооцож нэхэмжлэгчдийн шүүх хурлыг удаа дараа зарласан ч асуудлыг шийдвэрлэлгүй гурван сарын хугацаа өнгөрч байна. Өөрөөр хэлбэл “Монгол газар”-ыг дампууруулах эсвэл хөрөнгөжүүлэх эсэхийг шийдвэрлэлгүй ийнхүү асуудал сунжраад байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт болсон хурлаар шүүх хурлын зай талбай хүрэлцээгүй, шүүгчээс татгалзсан зэрэг шалтгаанаар хойшилж байв. Эх сурвалжийн мэдээлснээр дараагийн хурал Татварын ерөнхий газрын зааланд болох аж.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг