sonin.mn
 
 Хятадад өнгөрсөн гуравдугаар сард халдварт өвчнөөр 1 454 хүн нас барсан гэж тус улсын Гэр бүл төлөвлөлт ба эрүүл мэндийн комисс мэдэгдлээ. Тэдний олонх ДОХ-оор нас барсан байна.
Албан ёсны тайлан мэдээнээс харвал, 1 166 хүн ДОХ-оор, 168 хүн сүрьеэгээр нас баржээ.
 
Өнгөрсөн сард тус улсад 484 896 хүн халдварт өвчин туссан байна. Тэдний 93 хувь нь гепатит, сүрьеэ, тэмбүү, заг хүйтэн болон цусан суулга туссан аж.
 
Мөн гуравдугаар сард халдварт суулгалт,  томуугаар долоон хүн нас барсан гэж албаны эх сурвалж мэдэгдлээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг