sonin.mn
 
Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо /МҮСБХ/-ноос зохион байгуулж байгаа “Супер лиг”-ийн аваргын төлөө өрсөлдөхөөр "Дундговь Альянс Тех Харцага" шалгараад байна.
Харин нөгөө эрхийн төлөө “SBL Хасын Хүлэгүүд”, “Дорнод Танан Гарьд” багууд өрсөлдөж байна. Хоёр багийн цувралын тав дахь тоглолт даваа гарагт Спортын төв ордонд болж, 110:87 онооны харьцаагаар "Дорнод Танан Гарьд" баг ялалт байгуулснаар цувралыг 3:2-оор гарьдууд тэргүүлж эхэлсэн. Тус хоёр багийн цувралын зургаа дахь тоглолт өнөөдөр 18 цагаас болох юм. Гарьдууд өнөөдөр болох зургаа дахь цувралд хожил авч чадвал финалд шалгарах юм. Хэрвээ энэ тоглолтод "SBL Хасын Хүлэгүүд" хожвол, цувралын шийдвэрлэх долоо дахь тоглолт баасан гарагт болно.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг