sonin.mn
 
Хан-Уул дүүргийн ИТХ-аас санаачлан дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулж байгаа “Аварга анги-2015” спортын наадам өчигдөр нээлтээ хийж тэмцээнээ эхлүүлэв.
"Тамхигүй ирээдүйн төлөө хамтдаа" уриатай уг наадам нь сагсан бөмбөг, ширээний теннис, шатар гэсэн гурван төрлөөр болж байна. Хоёр дахь жилдээ болж буй спортын наадамд 15 сургуулийн 194 багийн 2000 гаруй тамирчид хурд, хүч, ур чадвараа сорин өрсөлдөж байгаа юм. "Аварга анги-2015" спорт наадмын шатрын тэмцээн өнөөдөр болж байгаа бол ширээний теннисний тэмцээн маргааш буюу 16-ны өдөр болно.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг