sonin.mn
 
 Куба улсыг терроризмыг дэмжигч улсуудын жагсаалтаас Ерөнхийлөгч Барак Обама хасахаар шийдсэн гэж Цагаан ордон мэдэгдлээ. Тэрбээр энэ шийдвэрээ Конгресст танилцуулсан байна.
Обама Кубын удирдагч Рауль Кастротой түүхэн уулзалт хийснээсээ гурав хоногийн дараа ийм шийдвэр гаргалаа. Хоёр тал аль болох хурдан дипломат харилцаагаа сэргээхийн төлөө ажиллахаар тохиролцсон юм.
 
Террорист бүлэглэлүүдэд Зөвлөлтийн зэвсгүүдийг нийлүүлж, АНУ-ын эсрэг босогчдыг Латин Америкт бэлтгэж байна гэж АНУ үзэн Карибын тэнгисийн бүс нутгийн Куба улсыг 1982 онд терроризмыг ивээгч улсуудын жагсаалтад оруулж байжээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг