sonin.mn
 
 
Монгол Улсын ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин ОХУ-ын нийслэл Москва хотноо болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болон ажиглагч орнуудын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгий дарга нарын 10 дугаар хуралд оролцож байна.
Тэрбээр өнгөрсөн даваа гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзаж санал бодлоо солилцжээ. Энэ хурлын үеэр мөн ОХУ-ын аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга П.Патрушев, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, НАХЯ-ны сайд Гүе Шөнкүнь, Энэтхэгийн тагнуулын нэгдсэн хорооны дарга Н.Рави, Киргизийн Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Тэмир Жумакадыров нартай уулзаж хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцлоо гэж ҮАБЗ-ийн ажлын албанаас мэдээллээ.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг