sonin.mn
 
 
 “Их-7” бүлэг буюу Канад, Франц, Герман, Итали, Япон, Их Британи болон АНУ-ын гадаадын хэргийн сайд нар Германд уулзаж байна.
Сайд нарын хоёр өдрийн уулзалт мягмар гарагт Германы хойд нутгийн Любека хотод эхэлжээ.
 
    АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри  Конгресстой шийдвэрлэх ёстой асуудал байгаа учраас уг уулзалтад оролцоогүй байна.
Дэлхийн даяар хэт давруу үзэлтнүүд, ялангуяа “Лалын улс” террорист бүлэглэлийн босогчид аюул заналхийлэх нь  нэмэгдэж байгаа энэ үед аюулгүй байдлыг сайжруулах арга замын талаар уулзалтын эхний өдөр сайд нар санаа бодлоо солилцжээ.
     Гал зогсоосноос хойш Украины байдал хэр байгааг өнөөдөр тэд  хэлэлцэх аж. Өнгөрсөн хоёрдугаар сард Украины засгийн газрын хүчнийхэн болон Оросын талыг баримтлагч салан тусгаарлах үзэлтнүүд гал зогсоохоор тохиролцсон билээ.
    Мөн сайд нар Хятадын санаачилсан Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны тухай хэлэлцэж магадгүй.
Тус банканд нэгдэх асуудал дээр “Их-7” санал зөрөлдөөнтэй байгаа юм.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг