sonin.mn
 
 
"Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 14 дэх илтгэл"-ийг ХЭҮК-оос өчигдөр танилцуулсан юм. ХЭҮК-т жилд 800 гаруй гомдол ирдгийн 70 хувь нь эрүү шүүлттэй холбоотой байгааг тус комиссын гишүүд онцолж байв.
Тухайлбал, өнгөрсөн жил хүлээн авсан нийт өргөдлийн 330 орчим нь ШШГЕГ-ын харьяа хорих анги, цагдан хорих байранд хоригдож буй сэжигтнүүд, ялтан нараас ирсэн гомдол байжээ. Тэдгээрийн 171 нь хилс хэрэгт холбогдсон, эрүү шүүлтэд өртсөн талаар дурдсан байна. Гомдлыг шалгахад 32 гомдлын 18,7 хувь нь эрүү шүүлт тулгах гэмт хэргийн хохирогч болсон байж болзошгүй байсныг ч ХЭҮК дурдлаа. Мөн цагдан хорих хугацааны захирамж гараагүй байхад илүү хоног хорьсон 29 хэргийг шалгаснаа ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг ярилаа.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг