sonin.mn
 
Унгар улсын Засгийн газар 2004 оноос манай улсад Хөгжлийн албан ёсны тусламж үзүүлж эхэлсэн байна.
Унгарын талаас олгосон шилжих рублийн урт хугацааны зээлийг Сонгино дахь Биокомбинат, Дарханы махкомбинат, Архангайн хүрмэн гулдмайн үйлдвэр, Улаанбаатарын ан олдвор ба стандартын бус арьс ширний үйлдвэр, эмийн ургамлын станцыг барьж байгуулах, Хархорины гурилын үйлдвэрийг өргөтгөн шинэчлэх, 375 өрөмдмөл худаг гаргах, малын халдварт өвчинтэй тэмцэхэд зарцуулжээ.
 
1990 оноос хойш Монгол Улсад Унгар улсын дагнасан болон хамтарсан хөрөнгө оруулалттай 7 компани нийт 1.162 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийжээ.
 
Харин Монгол, Унгарын соёл, шинжлэх ухааны харилцаа 1953 оноос эхэлж, хамтын ажиллагаа 1996 оны хэлэлцээрийн үндсэн дээр хэрэгжиж эхэлжээ. Унгарт 2000 орчим монгол иргэн ажиллаж, сурч, амьдарч байгаагийн 50 гаруй нь оюутан, аспирант, мэргэжил дээшлүүлэгчид, 700 орчим нь оёдол, сүлжмэл, худалдаа үйлчилгээний чиглэлээр гэрээгээр хөдөлмөр эрхлэгчид байна.
 
 Б.Заяа
 Эх сурвалж: "Монцамэ" агентлаг