sonin.mn
 
 
 Лалын хэт давруу үзэлтнүүдийн “Боко Харам” бүлэглэл өнгөрсөн оны нэгдүгээр сараас хойш 2 000 охид, эмэгтэйг хулгайлсан гэж олон улсын хүний эрхийн төлөө тэмцэгч “ЭмнэстиИнтернэйшнл” ТББ мэдэгдлээ.
Нигерийн зүүн хойд нутгийн Борно мужийн нэгэн охидын сургуулийн дотуур байрнаас 200 гаруй сурагчийг тус бүлэглэлээс хулгайлснаас хойш яг нэг жил өнгөрч байна. Охидын хувь заяа хэрхсэн нь тодорхойгүй хэвээр байна.
 
“Боко Харам” охид, эмэгтэйчүүдийг удаа дараа хулгайлж байна гэж “ЭмнэстиИнтернэйшнл” мэдэгдсэн юм.
 
Өнгөрсөн оны есдүгээр сард хулгайлагдан гурван сар хоригдсоны эцэст зугтаж чадсан 19 настай нэгэн эмэгтэй “Би удаа дараа бэлгийн хүчирхийлэлд өртсөн” гэж ярьжээ.
 
Тус бүлэглэлд барьцаалагдсан хүмүүсийг нэн даруй аварч,  гэмт этгээдүүдэд хатуу хариуцлага тооцохыг “ЭмнэстиИнтернэйшнл” уриаллаа.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг