sonin.mn
 
 
 Ливиэс Европыг зорин нийт 550 орчим хүнтэй хөдөлсөн завь Газар дундын тэнгист хөмөрсний улмаас 400 орчим цагаач амь эрсэдсэн байж болзошгүй гэж амьд үлдсэн хүмүүсийн ярьснаас  “Save the Children” төрийн бус байгууллага иш татан мэдэгдлээ.
Италийн эргийн харуулууд даваа гарагт 144 хүнийг аварсан бөгөөд тэд үлдсэн хүмүүсийг амьд байж магадгүй гэж найдан агаар болон тэнгисээр аврах ажиллагаа явуулж байна.
 
“Save the Children”-ий мэдэгдсэнээр, амьд үлдэж чадсан хүмүүсийн олонх нь залуухан эрэгтэйчүүд ажээ.
 
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагаас хойш 7 000 гаруй цагаачийг аварсан гэж Европын Холбоо мөн мэдэгдсэн юм.
 
Хууль бус цагаачдын асуудал сүүлийн жилүүдэд Европын Холбооны орнуудын хувьд тулгамдсан асуудал болоод байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг