sonin.mn
Нийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг байгуулах тухай” А/253 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр” BRT /Bus rapid transit/ төслийг Монгол Улсын Их Хурлаар батлуулах бэлтгэл ажлыг энэ сарын 20-ны дотор хангаж, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр ажиллана.
 
Ажлын хэсгийг нэгдсэн удирдлагаар хангаж, зохион байгуулалтын ажлын  үр дүнг нэгтгэж тайланг энэ оны 05 дугаар сарын 18-ны дотор Нийслэлийн Удирдлагын Зөвлөлийн хуралдаанд танилцуулахыг ажлын хэсэгт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.