sonin.mn
Энэ сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумаас Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын хоёрдугаар багийн нутаг Чонот гэдэг газар хээрийн түймэр гарч одоог хүртэл унтраагүй байгаа юм байна.  Ойрын өдрүүдэд салхи ихтэй, салхины хүч 14-18 м/с, зарим үед 20 м/с хүртэл хүрч ширүүсч байгаа нь түймрийг тогтооход бэрхшээл учруулж байгаа гэнэ. Түймрийг унтраахаар, ОБГ-аас 34 албан хаагч, гурван автомашин, Нийслэлийн аврах тусгай ангиас 12 албан хаагч, нэг автомашин, Баруун-Урт сумын Мэргэжлийн ангиас 27 хүн, гурван  автомашин, Түмэнцогт сумаас 134 хүн, 16 автомашин, Мөнххаан сумаас 30 хүн, гурван автомашин, Хэнтий аймгаас 3 бүлэг, 36 албан хаагч, Говьсүмбэр аймгаас нэг бүлэг 12 хүн, Дорноговь аймгаас нэг бүлэг 12 хүн, Багануур дүүргээс нэг бүлэг 12 хүн ажиллаж байгаа аж. 
Мөн ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын мэргэжилтэн түймрийн голомтод ирж, удирдлагаар ханган ажиллаж байгаа бөгөөд хамгийн сүүлийн мэдээгээр Түмэнцогт сумын баруун урд Баянцагаан гэдэг газар бууцнаас дахин түймэр гарсан бөгөөд  
Түмэнцогт сумаас хохирол тогтоох, түймэр бүрэн унтраах ажлын хэсэг Засаг даргын захирамжаар батлагдан ажиллаж байгаа гэж аж. Мөн аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
С. Саруул
Эх сурвалж: www.polit.mn