sonin.mn
“ Улаанбаатар Хөрөнгө оруулалт-2015”  чуулган өнөөдөр болж байна. Үндэсний баялаг бүтээгчид, гадаад дотоодын хөрөнгө  оруулагч зэрэг 1000 гаруй төлөөлөгч оролцож байна. Чуулганыг Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга нээсэн. “ Нийслэл хувийн хэвшилгүйгээр  хөгжихгүй  тиймээс төр хувийн хэвшил ижил тэнцүү түншлэгч байна” гэж  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч  Э. Бат-Үүл нээлтийн эхэнд тэмдэглэн хэллээ.  2020-2030 он хүртэл хөгжүүлэх эдийн засгийн хөгжлийн стратеги төлөвлөлтийг хувийн хэвшилд тулгуурлан хийх  үндсэн илтгэлийг Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа  тавьлаа. Улаанбаатар хотыг  дэлхийн жишигт  нийцсэн хот болгох томхоохон хөрөнгө оруулалтыг хувийн хэвшилд тулгуурлан хийхээр төлөвлөсөн байна. Өөрөөр хэлбэл эдийн засгийн стратеги төлөвлөлтийг хэрэгжүүлхэд хувийн хэвшлийн оролцоо чухал үүрэгтэйг онцолж байна. “ Нийслэл, хувийн хэвшлийн түншлэл” илтгэлийг Улаанбаатар хотын Худалдааны танхимын  Ерөнхийлөгч Ж.Од танилцуулсан юм.  Чуулганыг угтаж зарласан хувийн хэвшлийн санаачлага  төсөлд идэвхитэй оролцож буй Улаанбаатар хотын Худалдааны танхимын санаачилсан  аялал жуулчлалын салбарт хувийн хэвшилд хэрхэн  үр ашигтай ажиллах боломж байгааг илтгэсэн  “ Хаан хот” төсөл олны анхаарлыг илүү татаж байв. Чуулган салбар бүрээр хэлэлцүүлэг байдлаар үдээс хойш үргэлжлэнэ. “ Улаанбаатар хотыг 2020-2030 он хүртэл хөгжүүлхэд хоёр их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй. Энэ хөрөнгө оруулалтыг хувийн хэвшилд тулгуурлан татна”  гэж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга  Л.Нарантуяа онцлон хэллээ.
 
Эх сурвалж: www.polit.mn