sonin.mn
Мина болон тэсэрч дэлбэрэх аюултай бодисыг устгах асуудал хариуцсан НҮБ-ын анхны төлөөлөгчөөр Их Британийн жүжигчин Даниэл Крейгийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Гим Мүн томиллоо.
“Жеймс Бонд” цуврал кинонд тагнуулчийн дүр бүтээсэн жүжигчин Крейгийг Нью-Йорк хотод НҮБ-ын төв байранд Бан Ги Мүн хүлээн авч уулзаад, мина болон тэсэрч дэлбэрэх аюултай бодисыг устгах асуудал хариуцсан НҮБ-ын тусгай төлөөлөгчөөр томилжээ. Даниэл Крейг энэ ажлыг ирэх гурван жилд хариуцах аж.
 
“007-гийн хувьд Крейг хөнөөх эрхтэй байсан. Харин өнөөдөр тэрбээр аврах эрхтэй боллоо” гэж НҮБ-ын тэргүүн хэлжээ.
 
Өнгөрсөн онд, НҮБ дайнаас үлдсэн 400 мянга гаруй мина, тэсрэх төхөөрөг болон 2 000 гаруй тонн хуучирсан сумыг илрүүлэн устгасан байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг