sonin.mn
Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 70 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулах гэж буй цэргийн параддаа Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уныг БНХАУ урьжээ. Гэхдээ Ким энэ урилгыг хүлээн авах эсэх тодорхойгүй байна гэж дипломат эх сурвалж мэдэгдлээ.
Есдүгээр сарын 3-нд зохион байгуулахаар төлөвлөсөн цэргийн парадад БНХАУ дэлхийн удирдагчдыг урьсан байна.
 
“Миний мэдэж байгаагаар, есдүгээр сарын парадад уригдсан зочдын дунд Ким Жөн Ун бий” гэж дипломат эх сурвалж Хятадын албаны хүмүүсийн ярьснаас иш татан мэдэгджээ.
 
ОХУ-ын мэдэгдсэнээр, дэлхийн хоёрдугаар дайнд нацист Германыг ЗХУ ялсны 70 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцох урилгыг Ким Жөн Ун хэдийн хүлээн аваад байгаа билээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг