sonin.mn
"Улаанбаатар хөрөнгө оруулалт-2015" чуулга уулзалын үеэр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Улаанбаатар хотын Худалдааны танхимын ерөнхийлөгч Ж.Од нар Хөгжлийн төлөө түншлэлийн тунхаг бичигт гарын үсэг зурлаа.
 Тунхаг бичигт Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжпийн чиг хандлагын дагуу ерөнхий төлөвлөгөөг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхийг тусгажээ. Ингэхдээ хувийн хэвшлийнхний санал санаачилга, үйл ажиллагааг хөхүүлэн дэмжих, бизнес эрхлэгчдийн хууль ёсны эрх ашгийг дээдлэн хамгаалсан бүс нутаг болгох юм байна. Түүнчлэн хотын хөгжпийн төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалт, худалдан авалтын бүхий л мэдээлэл, үйл ажиллагааг ил тод нээлттэй болгож, авлигагүй орчинг бүрдүүлэх, төрийн үйлчилгээг цахимжуулан чанар, хүртээмжийг дээшлүүлж, төрийн зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлдэг тогтолцоог бий болгох аж.
 
Энэ тунхаг бичгийг байгуулснаар "Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийг хэрэгжүүлж, хотоо бүс нутгийн аялал жуулчлалын төв болгох зорилтод чиглэсэн төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх юм хэмээн хотын дарга хэллээ.
 
 Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг