sonin.mn
 
 
 
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар нийслэлийн зарим дүүрэгт ажиллаж байна. Тэрбээр Улаанбаатар хотын дахин төлөвлөлтийн талаар иргэдийн санаа бодлыг сонсч байгаа юм.  Иргэдийн хувьд хотын дахин төлөвлөлтийн талаар өөрсдийн санаа бодлоо илэрхийлж байгаад баярлаж буйгаа УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарт илэрхийлж байв. 
 
Түүнчлэн хотын дахин төлөвлөлт иргэдийн хувьд томоохон асуудал болоод байгаа нь иргэдтэй уулзах үеэр мэдэгдэж байлаа.  УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар өчигдөр  Сүхбаатар дүүргийн есдүгээр хороонд ажилласан. Тус дүүрэг нийтдээ 210 га орчим газарт оршдог бөгөөд 2680 гаруй айл өрх амьдардаг байна.  Хамгийн гол нь тус газар хотын дахин төлөвлөлтөд орсон.  Гэтэл тухайн газар орон сууц барих эрхтэй компани нь оршин суугчидтайгаа тохиролцож чадахгүй байгаа аж. 
 
Мэдээж асуудлын гол нь нэг хашаанд 2-3 айл өрх амьдардаг явдал.  Зөвхөн Сүхбаатар дүүрэгт ч энэ асуудал хөндөгдөөгүй, бусад дүүрэг мөн дээрх асуудал бий гэдгийг гишүүн хэлж байсан.  Тодруулбал, нэг хашаанд 2-3 айл байдаг нь маргаан дагуулна.  Орон сууц барих компани зөвхөн газрын эзэнтэй гэрээ хийж, түүнд зохих хэмжээтэй орон сууцыг олгох журамтай.  Гэтэл насаараа тус хашаанд амьдарсан бусад айл нь хэрхэх эсэх нь иргэдийн бухимдлыг нэлээн төрүүлж байгаа юм. 
 
Ерөнхийдөө гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар иргэд ямар ч мэдээлэл байхгүй хэмээн гомдоллож байлаа.  Хотын дарга хэвлэл мэдээллээр хотын дахин төлөвлөлт ямар ч асуудалгүй, аль аль талдаа асуудлыг хохиролгүй шийдэж байгаа гэдэг ч газар дээрээ байдал эсрэгээрээ байна. 
 
Тиймээс УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар гишүүнд нийслэлийн иргэдээс маш олон гомдол, санал ирдэг байна.  Тэр дундаа хотын дахин төлөвлөлтийг хийж буй барилгын компаниуд хүний эрхийг зөрчиж байна гэх гомдол ирдэг аж.  Тиймээс УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар иргэдтэй газар дээр нь  уулзаж ийн мэдээлэл авч байгаа аж.  Тэрбээр юутай ч иргэдтэй уулзаж бодит байдлын харсаны дараа энэхүү асуудлаар нийслэлд хандах болно гэдгээ илэрийллээ.