sonin.mn
Өнгөрсөн оны наймдугаар сард Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын нутагт байх эртний булшийг тонож сүйтгэсэн хэрэг гарсан билээ. Энэ хэрэгт холбогдуулан шалгаж байгаа этгээдүүдийн байцаалт дуусаагүй байна.
Эртний булш байсан газар нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын дөрөвдүгээр  бригадын нутаг аж. Сумын төвөөс 50 орчим километр зайтай байх Их Азарга хэмээх газраас хэсэг нөхөд үгсэн хуйвалдаж булш ухжээ.  Уг хэргийг сонирхсон сэтгүүлчдэд Хөвсгөл аймгийн цагдаагийн ажилтан Н.Буяндалай “Тус хэрэгт эрүү үүсгэн шалгаж байгаа ч мөрдөн байцаалт хараахан дуусаагүй байгаа” гэж мэдэгдлээ.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг