sonin.mn
 
Энэ жилийн ЭЕШ-ын бүртгэлийн хугацаа дуусахад тав хоног үлдлээ
Монгол Улсын Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу их, дээд сургууль, коллежид элсэгчдээс Монгол хэл бичгийн шалгалтыг өнгөрсөн сарын 21-ний өдөр авсан. Тус шалгалтад 400-аас дээш оноо авсан шалгуулагч ЭЕШ-д орох боломжтой. Харин 400-аас доош оноо авсан шалгуулагчид энэ сарын 25-нд дахин шалгалт өгөх юм.
 
Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-д бүртгүүлж амжаагүй шалгуулагчид энэ хугацаанд амжиж бүртгүүлэхийг сануулж байна. Мөн бүртгэл дуусахаас өмнө хичээл нэмүүлэх боломжтой аж.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг