sonin.mn
Хөнгөн атлетик болон уулын спортын мастер Бямбаагийн Буджаргал “Өөрийгөө ялах” нэртэй зургаа ба 10 өдрийн хэт холын зайн олон өдрийн гүйлтийн ДАШТ-д оролцохоор бэлтгэлээ базааж байна.
Энэхүү тэмцээн дөрөвдүгээр сарын 19-29-нд АНУ-ын Нью-Йорк хотод болох юм. Б.Буджаргал гүйлтийн спортоор 19 жил хичээллэж байгаа манай улсын хэт холын зайн олон өдрийн гүйлтийн хамгийн шилдэг тамирчин. Тэрбээр нэг өдөр буюу 24 цагийн гүйлтийн 2011, 2012, 2013 оны улсын аварга. Ингэхдээ 2013 онд 24 цагт 180 км гуйж улсын дээд амжилт тогтоосон. Өнгөрсөн жил Нью-Йорк хотод болсон зургаан өдрийн гүйлтийн ДАШТ-д ямар ч бэлтгэлгүй оролцоод 485 км гүйж, тавдугаар байр эзэлжээ. Харин энэ жил арван өдрийн гүйлтийн ДАШТ-д оролцохоор эртнээс бэлдэж байгаа бөгөөд монгол хүний тэсвэр хатуужлыг дэлхийд таниулахыг зорьж байна.
 
Энэ жилийн тэмцээн 10 өдөр, 10 шөнө тасралтгүй болно. Тэрбээр, Би 1400-1500 км гүйж түрүүлэх бодолтой. Та бүхэн дэмжээрэй.” гэжээ. Спортын мастер Б.Буджаргал он гарснаас хойш БНСУ-д нэг, АНУ-д гурван сарын бэлтгэл хийжээ.
 
Д.Өлзий 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг