sonin.mn
 
 
Засгийн газар, МҮХАҮТ хамтран нийгэм эдийн засаг, бизнесийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй шилдэг 100 аж ахуйн нэгжийг 14 дэх жилдээ уламжлал болгон тодруулахаар зэхэж буй аж. Тэгвэл МҮХАҮТ  энэ жилийн "ТОП-100" аж ахуйн нэгжийг тодруулах шалгаруулалтын зарчмыг өөрчилжээ.
Ингэхдээ, Танхим төрийн байгууллагуудтай хамтран ажлын хэсэг байгуулан аж ахуйн нэгжүүдийг таван үндсэн шалгуураар жагсааж тодруулахаар болжээ. Өмнөх жилүүдэд "ТОП-100" аж ахуйн нэгжийг тодруулахдаа компани, ААН-үүдээс шалгаруулалтад материал хүлээн авч, нэгтгэн дүгнэдэг байсан. Тодруулбал, материал ирүүлсэн аж ахуйн нэгжүүдийн тухайн жилд төлсөн нийт татвар төлөлт, нийт борлуулалт, ажилчдын тоо түүнээс тухайн жилд шинээр бий болгосон ажилчдын тоо, санхүүгийн үзүүлэлтүүд, компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн ажлууд зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан шалгаруулдаг байв.
 
 Б.Заяа
 Эх сурвалж: "Монцамэ" агентлаг