sonin.mn
 
Орхон аймгийн Онцгой комисс гал түймэртэй холбоотой асуудлаар хуралдлаа. Тус аймагтай хил залгаа Булган аймгийн Орхон сумын Халиун багийн “Бор овоо” гэх газарт түймэр гарчээ.
Аймгийн ОБГ-аас 10 хүний бүрэлдэхүүнтэй баг энэ сарын 13-ы өдрөөс одоог хүртэл ажиллаж байна. Дээрх бие бүрэлдэхүүнээс гадна Булган аймгийн ОБГ-аас 7, Орхон сумын 14 иргэн түймрийн голомтод ажиллаж байна. Одоогийн байдлаар  түймрийг цурманд оруулаад байгаа ажээ. Онцгой байдлын газрын хувьд дээрх түймрийг аймгийн хилээр оруулахгүй байх бүх арга хэмжээг авч байгаа гэх мэдээллийг өглөө.
Б.Оюун-Эрдэнэ
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг