sonin.mn
НИТХ-ын ээлжит 23 дугаар хуралдаанаар “Авлигын эсрэг нийслэлийн хөтөлбөр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө батлах тухай” асуудлыг хэлэлцэн баталсан. Уг хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг дарга “Нийслэлийн авлигын эсрэг 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай” А/283 дугаар захирамж гаргаж, “Нийслэлийн авлигын эсрэг 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”-г баталлаа. Төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг батлагдсан төсвөөс санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуунд даалгав гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.