sonin.mn
 
Нийслэлийн ууган хорооллын нэг “Нэхмэлийн шар”-ын орон сууцны байруудыг нурааж оронд нь шинэ орон сууц барих ажил энэ хавар эхэлнэ.
"Үйлдвэр комбинат"-ын гэх тодотголтой “Нэхмэлийн шар”-ын хуучин барилгуудын буурин дээр шинэ орон сууц барьж хотын өнгө төрхийг богино хугацаанд өөрчлөхийн тулд таван багц болгон хувааж барилгын ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Тухайлбал, “Нэхмэлийн шар”-ын 1,2,5,6,7,10,11,16-р байранд “Фүжи холдинг ББСБ” ХХК,  3, 4, 8, 9-р байранд “Рендербау” ХХК, 15, 19-р байранд “Нутгийн буянт” ХХК,  25, 26-р байранд “Эфэс констракшн” ХХК, 12, 13, 17, 18-р байранд “Шинэчлэлийн төлөө түншлэл” ХХК-иуд тус тус дахин төлөвлөлтийн ажлыг хийхээр болоод байна.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг