sonin.mn
Хар тамхины хэрэгт холбогдсон шүүгдэгч нарт холбогдох шүүх хурал өчигдөр Дүүргийн эрүүгийн анхан шатны хоёрдугаар шүүхэд болов.Шүүх хуралдаанаар зарим шүүгдэгчид холбогдох  гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, зарим гэмт хэргийг зүйчлэлийг өөрчилсөн байна. 
 Шүүхээс тэднийг гэм буруутайд тооцож, шүүгдэгч Х.Ермект 11 жил хорих ял, Б.Явуухуланд 10.6 жилийн хорих ял, шүүгдэгч Э.Агар, И.Гомбо-Очир, Э.Уянга, Б.Энхболд нарт тус бүр зургаан сар баривчлах ял оногдуулжээ.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг