sonin.mn
ТӨХ-ноос хийсэн судалгаагаар төрийн 800 гаруй байгууллага албан хэрэгцээндээ 5000 гаруй автомашинтай. Үүнээс 3300 нь суудлынх,  1000 гаруй нь шатахууны өндөр зарцуулалттайд тооцогджээ.
Гэтэл энэ нь Засгийн газрын хэрэгжүүлж буй хэмнэлтийн горимд нийцэхгүй байгаа юм.  Өнөөдрийн байдлаар Төр захиргааны автобаазад төрийн байгууллагуудаас хураасан нийт машины талаас илүү хувь нь жийп, ланд крузер маркийн шатахуун их зарцуулдаг машин байна. Одоо хураагдаад байгаа 50 гаруй автомашины 31 нь жийп, ланд крузер маркийнх, хоёр нь пургон, нэг старекс, бусад нь жижиг оврын автомашин байгаа юм. Хураасан автомашинуудыг яахаа мэдэхгүй байгаа аж. Үүнээс өмнө төрийн албаны, шатахуун их зарцуулдаг автомашиныг хураах ажлыг өрнүүлж байсан ч байршуулах гарааш, бааз хүрэлцээгүй гэх шалтгаанаар зогсоож байв. Харин энэ удаад 400 гаруй автомашины багтаамжтай өргөтгөлийн байр ашиглалтад оруулсан учраас хураасан автомашинуудыг байрлуулах боломжтой байгаа аж.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг