sonin.mn
УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаан эхэллээ.
Хуралдааны эхэнд УИХ-ын дарга З.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав. Үүний дараагаар Казиногийн тухай хуулийг хэлэлцэх зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн дийлэнх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. Казиногийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг өнгөрсөн баасан гарагийн чуулганы хуралдаанаар хийсэн тул өнөөдрийн хуралдааны эхэнд ийн санал хураалтаар үргэлжилсэн юм. Чуулганы хуралдаан одоо Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн талаарх Шүүхийн ерөнхий зөвлөлийн танилцуулгыг сонсож байна.
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг