sonin.mn
УИХ-ын гишүүн С.Ганбаатар Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймагт энэ сарын 14-22-ны ажиллаж байна.
Тодруулбал, Ховд аймгийн Мөст, Мөнххайрхан, Чандмань, Цэцэг сум, Говь-Алтай аймгийн Баян-Уул, Дэлгэр, Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд ажиллах юм. Тэрбээр өчигдөр Ховд аймагт ажиллах үеэрээ ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад "Амьдралын гараагаа хэрхэн зөв эхлэх вэ?" сэдвээр лекц уншсан байна. Үүний дараагаар Ховд аймгийн эрүүл мэндийн салбарын төлөөлөлтэй болон ард иргэдтэй уулзалт хийжээ.  Мөн төв захаар орж, иргэд хөдөлмөрчдийн санаа бодлыг сонссон аж.
Б. Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг