sonin.mn
 Олон улсын кибер гэмт хэрэгтэн Нью-Йорк хотын Бруклин дүүргээс гаралтай Олег Пидтергериа-д залилангийн хуйвалдаанд оролцсон хэргээр 92 сарын хорих ял оноолоо гэж Нью-Жерси муж улсын прокурорын газар мэдэгджээ.
Хуйвалдааныг зохион байгуулагчид Пидтергериаг банкны системд нэвтэрч бусдын нэр дээр нээсэн урьдчилсан төлбөрт дебит карт болон банкны данснаас мөнгө авч өгөхийг хүссэн байна гэж мэдэгдэлд дурджээ.
 
АНУ-ын прокурорын газар түүнийг гурван жилийн хугацаанд цагдаагийн хяналтад байлгах шийдвэр гаргасны зэрэгцээ 1 758 127 долларын нөхөн төлбөр болон 250 000 долларын торгууль ногдуулсан байна.
 
Тэрбээр банкууд, брокерийн компаниуд, АНУ-ын засгийн газрын агентлагуудын системийг хакердаж олсон үйлчлүүлэгчдийн дансны мэдээллийг ашиглан наад зах нь 15 сая доллар хулгайлахыг завдсан байна гэж АНУ-ын Хууль зүйн яам мэдэгдэв.
 
Стратегийн болон олон улсын судалгааны төвийн судалгаагаар, АНУ жилд 100 тэрбум долларыг кибер гэмт хэрэгтэй тэмцэхэд зарцуулж байгаа нь бусад улс оронтой харьцуулахад хамгийн их мөнгө юм.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг