sonin.mn
 
 Вашингтон хот дахь АНУ-ын Конгрессын ордны хашаанд жижиг нисэх онгоц газарджээ. Цагдаа нар нисгэгчийг нь баривчилсан байна.
Цагдаа нарын мэдэгдсэнээр, нэг хүний суудалтай жижиг нисэх онгоц лхагва гарагийн үдээс хойш ордны баруун талын зүлгэн дээр газарджээ.
 
Хүн гэмтэж бэртээгүй байна. Эх сурвалжуудын мэдээлснээр, тухайн үед ордон дотор Иракийн Ерөнхий сайд Хайдер Аль-Абади болон Америкийн олон хууль тогтоогчид байжээ.
 
Энэ хэргийн улмаас ордны ойролцоох зам талбайг түр хаасан аж.
 
Тус барилгын ойролцоо нисэх тусгай зөвшөөрөл нисгэгчид байгаагүй гэнэ.
 
“Энэ бол аюултай хэрэг. Дахиад ийм зүйл болохоос урьдчилан сэргийлэх хэрэгтэй” гэж Аргентины нэгэн жуулчин ярьсан байна.
 
Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт Конгрессын ордны ойролцоо, жуулчид олноороо очдог хөл хөдөлгөөн ихтэй газарт нэгэн эрэгтэй өөрийгөө буудан амиа хорлосон байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг