sonin.mn
НҮБ-ын ерөнхий чуулганаас 2015 оныг “Ус ба Тогтвортой Хөгжил” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлэхээр зарласантай холбогдуулан энэ жилийн ээлжит оюутны эрдэм, шинжилгээ, онол практикийн бага хурлыг тус сэдвийн дор зохион байгуулахаар болжээ. 
Энэ жилийн биологийн төрөл зүйлийг хамгаалах олон улсын өдөр /5 дугаар сарын 22-ны өдөр/ “Биологийн төрөл зүйл ба тогтвортой хөгжил” сэдвийн дор болж байгаатай холбогдуулан тус эрдэм шинжилгээний бага хуралд биологийн төрөл зүйлтэй хамааралтай сэдвийг хөндөх юм.
 
Тус хурал нь дэлхий нийтийн усны тулгамдсан асуудалд оюутан залуусын анхаарлыг хандуулах, олон нийтэд усны үнэ цэнийг ойлгуулах, зөв зохистой хэрэглээг сурталчлан таниулах, энэ чиглэлийн туршилт судалгааны ажлыг дэмжих зорилготой.
 
Энэхүү хурлын шилдэг илтгэлийн I шатны шалгаруулалт ирэх сарын 12-нд, II шатны шалгаруулалт ирэх сарын 15-нд болох юм. Эхний 3 байрын илтгэлийг шалгаруулан, I байр 500 мянга, II байр 400 мянга, III байр 300 мянган төгрөг, тус бүр өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулах аж.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг