sonin.mn
 
“Хаан хүнс” компани монгол малын махаар хийсэн хөлдөөсөн бууз, баншаа БНХАУ-д экспортлох болж гэрчилгээгээ албан ёсоор хүлээн авчээ. Тус компанийн захирал Б.Энхболд МХЕГ-т талархал илэрхийлжээ.
Уг талархалд, "2011 оноос хойш эхэлсэн төслийг анхнаас нь дэмжин бизнес эрхлэгчдийн найдвартай ар тал нь болж, байнгын, мэргэжлийн туслалцаа дэмжлэг үзүүлж ирсэн Мэргэжлийн хяналтын байгууллагын хамт олонд талархаж байна. “Хаан хүнс” компани бүтээгдэхүүнээ урд хөршид экспортлосноор манай улсын органик хүнсний чанарыг баталгаажуулж, бүс нутгийн экспорт, импортод бодитой хувь нэмэр оруулж чадна гэдэгт итгэлтэй байна" гэжээ.
 
 Б.Заяа
 Эх сурвалж: "Монцамэ" агентлаг