sonin.mn

ВАШИНГТОН. /Xinhua/. Дэд бүтцийн банк байгуулах Хятадын саналыг Дэлхийн банк болон ОУВС-гийн тэргүүн нар талархан хүлээн авлаа.

Дэлхийн банкны Ерөнхийлөгч Жим Ён Ким, ОУВС-гийн захирал Кристин Лагард нар пүрэв гарагт АНУ-ын нийслэл Вашингтон хотод хэвлэлийн бага хурал хийсэн байна.

Олон улсын цуврал уулзалтууд, тэдгээрийн дотор “Их-20” бүлгийн гишүүн улсуудын сангийн сайд нар болон төв банкны тэргүүн нарын уулзалтын өмнө тэд хэвлэлийн бага хурал хийлээ.

Хятадын санаачилгаар байгуулагдах Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк /АДБХОБ/ одоогоор 57 гишүүнтэй болоод байгаа юм.

Ким хэлэхдээ “хөгжиж буй улсуудад дэд бүтцийг сайжруулах эрэлт хэрэгцээ маш их бий” гэжээ.

Гэхдээ АДБХОБ яг ямар төсөл, салбарт хөрөнгө оруулах нь тодорхойгүй байна гэж тэрбээр анхааруулжээ. Дэлхийн банк АДБХОБ-ны зорилгыг тодорхой болгохыг хүсч байгаа аж.

Мөн ОУВС АДБХОБ-тай хамтран ажиллах төлөвлөгөөтэй байгааг Лагард мэдэгджээ. Тэрбээр хэлэхдээ “бүс нутгийн дэд бүтцийн хөгжилд гол анхаарлаа хандуулна гэсэн АДБХОБ-ны үндсэн санаа бидний сонирхлыг татаж байна” гэжээ.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг